Амралтын өдрүүдэд Чойбалсан хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд халдваргүйжүүлэлт хийгдэнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-11

Дэлхий дахинд “Цар тахал” хэмээн зарлагдаад байгаа “Сovid-19” өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай Дорнод аймгийн Засаг даргын А/180 дугаар захирамжийн хэрэгжилтийн дагуу Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас 2020 оны 04 дугаар сарын 11, 12-ны Бямба, Ням гарагын өдрүүдэд Чойбалсан хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд халдваргүйтгэлийн ажлыг явуулах гэж байна.

Ариутгал, халдваргүйтгэлийн ажил нь амралтын өдрүүдийн өглөө 05.30-08.30 цагийн хооронд хийгдэх тул ИРГЭД та бүхнийг энэ хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, цэцэрлэгт хүрээлэнгээр зорчихгүй, бидний ажилд ДЭМЖЛЭГ үзүүлэх мөн байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний цэг салбарууд, хоол үйлдвэрлэл, зах худалдааны төв, иргэдийг ажиллаж, амьдарч байгаа орчиндоо цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийж, хамтран ажиллахыг УРИАЛЖ байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.