Аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-11

Коронавирус /Covid-19/ -ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.

Өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр Швейцар улсын хөрөнгө оруулалттай “Ногоон алт” малын эрүүл мэндийн төслөөс санаачлан хандивын аян өрнүүлж Булган, Цагаан-овоо, Чойбалсан, Баянтүмэн сумдын 1094 малчин өрх 1 сая төгрөг, Дорнод аймгийн сурын холбооны Цагаан-Овоо сумын эмэгтэй харваачдын баг 75 ширхэг амны хаалт, Баянтүмэн сумын иргэн аймгийн гарамгай харваач Ж. Мөнхнаран 100 ширхэг амны хаалт өгснийг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Сурын холбооны тэргүүн Ч.Ганбат аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.

 

Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн тэргүүтэй төлөөлөл хүлээн авч талархал дэвшүүллээ. Тэрээр “Энэхүү хүмүүнлэгийн тусламжийг шинэ коронавруст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд явуулж буй үйл ажиллагаанд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж буй алба хаагчид болон иргэдэд зориулж, зарцуулалтыг ил тод мэдээлэх болно” гэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.4.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.