Ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдэж байна
Үйл явдал
/
2020-04-11

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас өгсөн үүргийн дагуу Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албанаас алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын албадуудын байранд ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү ажилд  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийг оролцуулж, албадын холбогдох албан тушаалтнуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх аргачлал, зөвлөмж  өгч ажиллалаа.

Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын алба, Хэрэг бүртгэх алба, Экологийн цагдаагийн алба, Эрүүгийн цагдаагийн албаны байр, өрөө тасалгаануудад 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийв.

Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албанд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх юм.

 “Халдварт тахлын эсрэг хамтдаа”

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.54.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.