Аймгийн засаг даргын захирамжаар чойбалсан хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийгдэж байна
Үйл явдал
/
2020-04-12

Дорнод аймгийн Засаг даргын А/180 дугаар захирамжийн хэрэгжилтийн дагуу Чойбалсан хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд өглөөний 05:30-08:30 цагийн хооронд ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийгдэж байна.

Дэлхий дахинд “Цар тахал” хэмээн зарлагдаад байгаа “Сovid-19” өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбай болох хойд урд авто зам, туслах зам, явган хүний зам, хөшөө дурсгалын газрууд, гэр хороолол, орон сууцын хороолол, хүүхдийн тоглоомын талбай, зэрэг объектуудад халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байгаа юм.

Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийн дагуу өмнөх 7 хоногт төр болон хувийн хэвшлийн байгууллагууд Хэрлэн гол дагуу ногоон бүсийн цэвэрлэгээг хийж мөн Хэрлэн сумын 11 багийн гэр хорооллын жорлон, муу усны цооног, эгнээ гудамж, хур хогийн цэгийн суурь, орон сууцны орц, хонгилд ариутгал, халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулаад байна.

Байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний цэг салбарууд, хоол үйлдвэрлэл, зах худалдааны төв, иргэдийг ажиллаж, амьдарч байгаа орчиндоо цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийж, хамтран ажиллахыг УРИАЛЖ байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.158.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.