Москвагаас ирсэн Монгол оюутнуудад БУРИАДУУД гарын бэлэг өгч, Хиагт руу хамгаалалттай автобусаар хүргэж өгчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-12

Коронавирусийн улмаас дэлхийн улс орнууд гадаадад байдаг иргэдээ эх орондоо татаж байгаа билээ. Энэ дагуу Москва хотод сурдаг оюутнууд эх нутагруугаа ирж яваа аж. Монгол оюутнууд Улаан-Үдээс хөдөлжээ Буриад ахан дүүс маань Москвагаас газардсан Монгол оюутнуудыг хүлээн аваад гарын бэлэг өгч, Улаан-Үдээс Хиагт руу хамгаалалттай автобусаар хүргэж өгч байна! Цыпилма Очирова гэдэг энэ эмэгтэй  "Ахан дүүс монголчуудыгаа эх оронд нь үдэж байна. Оюутнууд. Монголчууд сайн байна, хүүхдүүдээ эх орондоо татан авч байна. Хүүхдүүд бол бидний ирээдүй шүү дээ..." гэж бичээд постолсон байна. Элэг нэгт ахан дүүсийн минь элэг нь хаачихав. Үсэрсэн цус, тасарсан мах, ахан дүүстээ их баярлалаа! Минии ахдүү монгочууд оюутадыгаа Москва, Санкт- Петербургээс суглуулж, агаар онгосоор Улан-Удэ асараа. Бид эндээс Кяхта хүргэжэ үгн. Элүүр энх яваарай" гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.164.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.