Завхан сумын Зогсоо хайрхан ууланд ирвэс нутагшижээ
Үйл явдал
/
2020-04-14

Завхан сумын Хармагт багийн нутагт ирвэс байршсан мэдээллийн дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны хамтарсан баг энэ сарын 6-8-ны өдрүүдэд Завхан суманд ажиллаад иржээ.

Тэд орон нутгийн удирдлага, байгаль орчны ажилтнуудтай уулзаж, ирвэс байгаа газар болон зам дагуух газруудад ажиглалт судалгаа, хяналт шалгалт явуулсан байна. “Завхан сумын Хармагт багийн нутаг Зогсоо хайрхан уул орчимд нэг ирвэс ирснийг нутгийн иргэд харсан байна. Зогсоо хайрхан уул орчимд цоохор ирвэс 10 орчим хоног байрласан болохыг ул мөрөөр нь тогтоолоо.

Ажиглалт судалгааны явцад тухайн нутгийн 20 гаруй иргэнд сурталчилгаа хийж, янгир ямаа, цагаан зээр, монгол бөхөн, шар үнэг, 10 гаруй зүйлийн усны шувуудыг бүртгэсэн. Бидний ажилласан газруудад байгаль орчны ямар нэгэн зөрчил илрээгүй” хэмээн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Буянцог хэллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.229.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.