Засаг дарга Д.Батлут жаргалант суманд ажиллалаа
Үйл явдал
/
2020-04-10

Аймгийн Засаг дарга Д.Батлут өчигдөр Жаргалант суманд ажиллалаа. Тэрээр ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий, Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр, аймгийн Улаан загалмайн хорооны дарга Д.Тунгалаг нарын хамт Хөшөөтийн даваа орчим нутаглаж байгаа зарим нэг малчин өрхүүдээр орж мал аж ахуйн хаваржилтын байдалтай танилцлаа. Энэ жил манай аймгийн хувьд өвөлдөө цаг агаарын нөхцөл байдал хүндрээгүй, зудын байдал үүсээгүй тул малын зүй бус хорогдол бага, мал төллөлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд бог мал төллөөд дуусч байгаа бөгөөд бод мал ид төллөж эхлээд байна.

            Аймгийн Засаг дарга Д.Батлут дараа нь Жаргалант суманд хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцлаа. Тухайлбал, сумын хүн эмнэлгийн барилгын өргөтгөл, Жаргалант суманд баригдаж буй технологийн уул үйлдвэрлэх хүчин чадалтай уурын зуухны барилга, ЕБС-ийн дэргэд баригдаж буй малчдын хүүхдүүдийн дотуур байрны барилгын ажлын явцтай танилцлаа.
            Энэ үеэрээ зарим гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзаж орон нутгийн иргэдээс ажиллах хүч авч ажиллах, барилгын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэн хүлээлгэж өгөх талаар ярилцав. Мөн тус сумын удирдлагуудад зарим үүрэг чиглэл өгч ажиллав.
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.141.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.