"Сод Монгол", "Шунхлай" группууд шатахууны үнээ 500 төгрөгөөр хямдруулжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-14

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Тогтоолыг УИХ батлах гэж байна. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар өнөөдөр /2020.04.10/  мэдээлэл хийлээ.  Ажлын хэсгийг Б.Баттөмөр, Б.Чойжилсүрэн, Х.Нямбаатар нар ахалж, Тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолоор дараах 10 арга хэмжээ авах гэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Түлш шатахуун, нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх; Нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх зорилгоор бүтээгдэхүүн нийлүүлэгч талтай гэрээ хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэх, хямд бүтээгдэхүүн импортлох, хадгалах нөхцөлөөр хангах, шаардлага хангасан нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжид санхүүжилт олгоно гэдгийг тодотгож байсан юм. УИХ, ЗГ-с хэрэгжүүлж буй уг шийдвэрийн дагуу “Сод Монгол” группээс шатахууны үнээ 300-500 төгрөгөөр бууруулжээ. Тодруулбал

АИ92-1490₮,

АИ95-2000₮,

ДТ-2150₮ болгон хядруулсан бол 

Шунхлай группийн ШТС-д 

Аи-92-1500₮,
Аи-98-2200₮,
Дт-2150₮
Евро -5 Дт 2200
Мөн бүх банкны картаар үйлчлүүлж үнийн дүнгээс дахин 3% хөнгөлөлт авах боломжтой аж

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.248.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.