Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг АН-ын гадаад харилцааны хэлтсийн дарга болжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-14

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн ууган хүү Б.Ганхөлөг АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, АН-ын Гадаад Харилцааны Хэлтсийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн ажээ. Тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд тус намаас Өвөрхангай аймагт нэр дэвших гэнэ. Түүний эцэг Г.Батхүү өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан билээ. Уг хэрэг одоо ч шийдэгдээгүй байна. Энэ оны нэгдүгээр сард Б.Ганхөлөг эцгийнхээ үйл хэргийг цаашид үргэлжлүүлнэ хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.189.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.