“COVID-19”-ын эсрэг авч хэрэгжүүлэх 10 багц арга хэмжээг авна
Үйл явдал
/
2020-04-12

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай 10 арга хэмжээ бүхий тогтоолыг УИХ батлах гэж байна. Үүнд:

✔️Түлш шатахуун, нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх;
✔️Зээлийн хүү, хадгаламжийн эх үүсвэрийн зардлыг бууруулах;
✔️Ипотекийн санхүүжилтийг дэмжих;
- Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэмж гурав хүртэл сараар хойшлуулж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар өмнө шийдвэрлэсэн арга хэмжээг дахин гурван сараар үргэлжлүүлэх
-Эмч, сувилагч, төрийн тусгай албан хаагч, ажилтанд зориулсан ипотекийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх;
✔️Жижиг, дунд болон бичил бизнесийг дэмжих батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх;
✔️Банкны салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх
✔️Монгол Улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх
✔️ Татан буугдсан банкны чанаргүй активыг барагдуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах;
✔️Цар тахлын эсрэг нэг удаагийн хууль боловсруулж батлах, хуулийн хэрэгжилтийг сар тутам УИХ-д танилцуулж, 6 сар тутам үр дүнг хянаж, дүгнэх;
✔️Мөнгө хүүлэлтийг хязгаарлах замаар зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
✔️Цахим шилжилт хийх; цахим худалдаа, төрийн цахим үйлчилгээний төрлийг өргөжүүлж эрчимжүүлэх, цахим хичээлийн нэгдсэн портал бий болгох, COVID-19 цар тахлын мэдээллийн аппликэйшн хөгжүүлэх зэргийг тусгасан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.186.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.