Засаг даргын ээлжит шуурхай хуралдаан боллоо
Үйл явдал
/
2020-04-14

Даваа гараг бүр хуралддаг аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр мөн цахимаар хуралдлаа. Хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар удирдан явуулав.

Тус хуралдаан өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, зарим хэлтэс агентлагийн удирдлагуудын мэдээллээр үргэлжлэв.
 
Эрүүл мэндийн газрын даргын мэдээлснээр "Ковид-19"-ийн халдвар АНУ-д 7 дахин, Францад 5 дахин нэмэгдээд байна. ОХУ-д 2186 хүн халдвар авч, 2 хүн нас баржээ. Мөн манай улстай хиллэж, Монголчууд олноор зорчдог Улаан-Үд, Эрхүү хотод бага насны хүүхэд олноор халдвар авсан байна. Короновирус нь дөрвөн метрийн зайд хүнээс хүнд халдварладаг болохыг БНХАУ-ын эрдэмтэд судалгаагаар баталжээ. ДЭМБ-аас уг судалгаанд үндэслэн иргэд хоорондоо 4 метрээс доошгүй "зай барьж" харилцах зөвлөмжийг гаргахаар болжээ. Манай аймгийн хувьд ажиглалт  тусгаарлалтын 3 байранд нийт 45 иргэд тусгаарлалтад байна. Мөн гэрийн ажиглалтад 38 иргэн байгаа бөгөөд  иргэдийн биеийн байдал хэвийн байгаа аж.
            Чөлөөт цагийн болон хүүхдийн тоглоомын талбайд бага насны хүүхдүүд олноор цуглаж тоглох, амны хаалт хэрэглэхгүй байгаа тул боловсролын байгууллагын багш ажилчид 11 цагаас 19 цаг хүртэл, 19 цагаас хойш багийн Засаг даргын ажлын алба, Цагдаагийн хэсгийн байцаагч нар хамтран хариуцсан багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийн ажиллаж байна.
            Хуралдааны төгсгөлд нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, гэрэлтүүлгийн шон болон хайс хашлага эвдэж сүйтгэсэн жолооч нарыг олж тухай бүрд нь хариуцлага тооцож байх, Худалдааны гудамжийг тохижуулж өгсөөр байхад Мэнд-Амар орчим гар дээрээс ил задгай худалдаа хийж буй иргэдийн асуудлыг шийдвэрлэх, Улсын бүртгэлийн Ерөнхий газар дээр иргэний үнэмлэхний хэвлэлт түр хугацаагаар зогсоод байгаа тул иргэдэд мэдээлэл өгч хамтран ажиллах талаар холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.
 
 
 
 
 
 
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.233.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.