ЭМД сангаас санхүүждэг байгууллагуудад шалгалт хийгдэж байна
Үйл явдал
/
2020-04-15
 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгөгдсөн чиглэл, МХЕГ, ЭМДЕГ-ын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эрүүл мэндийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж буй эрүүл мэндийн байгууллагуудад хяналт шалгалтыг эхлүүллээ. Хяналт шалгалтын удирдамжийг МХЕГ, ЭМДЕГ хамтран улсын хэмжээнд цахим хурал хийн танилцуулж, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цөм цацраг, эрүүл мэндийн даатгалын газрын байцаагчдад чиглэл өгөв.

Хяналт шалгалтаар эмнэлгийн тусламж үйлчилгээ, үзлэг оношилгоо, шинжилгээг үзүүлсэн байдал, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, даатгалын гэрээний хэрэгжилт зэргийг шалгана.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.