ГХЯ, МҮХАҮТ хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний явцын талаар санал солилцов
Үйл явдал
/
2020-04-16
Өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ГХЯ-нд уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх, үндэсний хөтөлбөр боловсруулах Засгийн газрын бодлого, шийдвэрийг танилцуулж, өнөөг хүртэл хийсэн тодорхой ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Хүний эрхийг хүндэтгэдэг бизнесийн соёлыг түгээн дэлгэрүүлэх нь бизнесийн тогтвортой өсөлтийг хангах, улмаар ардчиллыг бэхжүүлэхэд ач холбогдолтой болохыг Төрийн нарийн бичгийн дарга тэмдэглээд, Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх, үндэсний хөтөлбөр боловсруулах ажилд МҮХАҮТ манлайлж бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийн идэвхтэй оролцоог хангаж хамтран ажиллахыг хүсэв.

МҮХАҮТ бизнесийн ёс зүй, хүний эрх, авилгатай тэмцэх чиглэлээр түнш байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлж байгааг танхимын Ерөнхийлөгч онцлоод, гишүүн байгууллага, аймаг орон нутгийн салбараараа дамжуулан Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх, үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлыг бүх талаар дэмжиж ажиллана гэв.

Мөн уулзалтын үеэр ГХЯ, МҮХАҮТ хоорондын хамтын ажиллагааны явц, энэ онд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон арга хэмжээний явцын талаар санал солилцов.

 

Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.209.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.