Г.Тайванбат: Манайд техникийн спирт гаргаж авах боломж байхгүй. Этилийн СПИРТ АШИГЛАСАН
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-16

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэдээлэлдээ  “Нахиа импекс”, “Монос” компаниудыг техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн болохыг дурдсан.

Би дээрх асуудлаар Нахиа эмийн үйлдвэрийг үйлдвэрлэл эрхэлсэн захирал Г.Тайванбатаас тодруулахад "Манай үйлдвэр улаанбуудайгаас гаргаж авсан этилийн спиртээр гар ариутгагч хийсэн. Техникийн спиртийг гаргаж авах боломжгүй. Нефтийн үйлдвэрээр нирж гаргаж авдаг. Манай үйлдвэр дотоодын хэрэгцээнд зориулагдсан спиртийг Спирт Бал Бурам компанийн үйлдвэрээс авсан. Бүх баримт, бичиг нь байгаа гэлээ. 

Мэдэгдэл
Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл хийхдээ техникийн спиртээр хийсэн хэмээн мэдэгдсэн нь үндэслэлгүй бөгөөд иргэдэд буруу ойлголт төрүүлээд байна. Нахиа импекс ХХК нь санитол буюу гар ариутгагч хомсдолтой байгаа энэ үед иргэдээ хүртээмжтэй байлгахын тулд хүнсний 3 дугаар зэргийн этилийн спиртээр “Этилийн спиртийн гар халдваргүйжүүлэгч гель” үйлдвэрлэсэн болно. Хүнсний 3 дугаар зэргийн этилийн спиртийг ЭМЯ ны зөвшөөрлийн дагуу АПУ компанийн Спирт Бал Бурам компанийн үйлдвэрээс авч үйлдвэрлэлд хэрэглэсэн бөгөөд холбогдох бичиг баримт нь байгаа болно.

Мөн манай компани нь иргэддээ зориулан нэг удаагийн амны хаалт буюу маск үйлдвэрлэх тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийг шинээр оруулж ирэн туршилт тохируулгын ажил хийгдэж байна. Амны хаалт үйлдвэрлэхэд нэг удаагийн хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл гарсан даруйд та бүхэнд хүргэх болно.

Нахиа эмийн үйлдвэр

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.75.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.