С.Эрдэнэ: Д.Мөнх-Эрдэнэ бол ШАНТААЖ ХИЙГЭЭД СУРЧИХСАН нөхөр. Ямар ч хүнээс 300 сая төгрөг нэхээгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-16

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ гадаадад байгаа монголчууддаа сар бүр 500 мянган долларын сан байгуулж дэмжих тогтоолын төсөл батлуулахаар УИХ-ын даргад өргөн барьж байгаагаа дуулгалаа. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй гишүүдээсээ дахин 300 сая төгрөг нэхэж буй талаар талаар тодруулахад

АН-ыг гүтгэх, харлуулах, гутаах ажиллагаа их хийгдэж байна. Манай нам улс төрийн намуудыг санхүүжилтээ ид тод болгох, тайлагнахыг олон жил шаардаж ирсэн. 2020 оны сонгуульд оролцохын өмнө анх удаа санхүүгийнхээ эх үүсвэрийг ил тод зарласан. Ингэснийхээ төлөө гүтгүүлж, харлуулж байна. Хуул дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Ялангуяа эрх баригч МАН санхүүгийн эх үүсвэрээ ил тод зарлах болсон. Аль ч намд өөрийн дотоод нууц, дүрэм, журам гэж бий. Ямар ч айл өнөөдөр хэн дуртайдаа нууцаа зарлаад байдаггүй шүү дээ. Манай намын дотоод санхүүжилт ил тод бий. Нийгэмд зарлах, зарлахгүй зүйл гэж бий. Нэр дэвшихээр горилж буй эрхмүүдээс мөнгө нэхээгүй. Ямар ч мөнгө төгрөг нэхээгүй. Дунд шатны намын байгууллагуудтай хамтарч ажиллах гэрээ хийгдэж байгаа. Тухайн гэрээнд дөрөв, тавдугаар сард ямар санхүүжилт  гарах уу гэдгээ ҮБХ-ны гишүүд хэлэлцэж шийддэг. Тэрнээс биш Д.Мөнх-Эрдэнийн яриад байгаа шиг 300, 400 сая төгрөг нэхсэн үйлдэл, үг байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Өөр намын захиалгатайгаар зориуд улс төр хийдэг, түүгээрээ шантаажлах  тал дээр Д.Мөнх-Эрдэнэ мэтийн нөхөд гаршсан.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.185.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.