Ѳмнѳговийн жуулчны баазууд 5000 мод тарина
Үйл явдал
/
2020-04-16

Коронавирустэй холбоотойгоор аялал жуулчлалын салбар их өртөж зогсонги байдалд орох тѳлѳвтэй байгааг тус салбарынхан тооцоолж байна. Жуулчид тѳлѳвлѳгѳѳт аялал, захиалгаа цуцлаад эхэлжээ.

Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас санаачлан Сум дундын ойн ангитай хамтран Аялал жуулчлалын салбарын нүүр царай болсон жуулчны баазуудаа жуулчин багатай энэ үед баазынхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гадна орчноо сайжруулах, байгаль орчноо хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Хайлаас, Жигд, Сухай, Улиас зэрэг 5000 гаруй модны суулгацыг 12 байгууллагад олголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.122.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.