Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх постуудад Анхааруулах улаан автомашин байрлуулав
Үйл явдал
/
2020-04-16
Аймгийн Засаг дарга иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулах, ухамсарт нөлөөлөх зорилгоор Орон нутгийн өмчийн газарт хураагдсан 4 ширхэг автомашиныг шийдвэрлэн ОБГ-т хүлээлгэн өгсөн юм.

Онцгой байдлын газар автомашинуудыг өөрсдийн нөөц бололцоогоороо будаж, засварлан Чойбалсан хотоос гарах, орох чиглэлийн Орон нутгийн чанартай авто замын постуудад байрлуулан иргэдэд анхааруулга хүргэж, мөн автомашины яндангийн оч баригч, галын хор, дэгээ төмөр зэргийг шалган, иргэдэд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх санамж тарааж, зааварчилгаа өгч ажиллаж байна.

 

ДОР БҮРНЭЭ СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙЖ ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.210.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.