МАоХ-ын ахмадууд Ц.Элбэгдоржид хүндэтгэл үзүүлж, ЭРГЭЖ ОЧЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-16

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 3-нд эх орондоо ирсэн. Тэрбээр “Tokyo Inn” зочид буудалд тусгаарлагдсанаа өөрийн нүүр хуудсанд байршуулсан зургаар илэрхийлсэн юм. Түүнийг эх орондоо ирэхэд нь МАоХ-ын зарим нөхөд нь хадаг сүүтэй тосож авсан тухай бичлэг цахим сүлжээнд хүчтэй цацагдсан билээ. Тэгвэл түүнийг мөн л журмын нөхөд иргэж очжээ. 

Монголын ардчилсан холбооныхон энэ талаараа Фэйсбүүк орчинд, “МоАХ-ны хүндэт дарга Ц.Элбэгдоржийг журмын нөхөд, анд найз нараа төлөөлөн жижиг Болд, Полийн Зундуй-Ендон, МУИС-ийн Ганпүрэв, Геодезийн Оюунчимэг, 3-р эмнэлгийн Оюундалай, Гутлын Буянжаргал, Налайхын Энхбаяр и Миний биес өнөөдөр морин цагт эргэн очиж, мэндчилэв. МоАХ/Хиkи” гэж бичжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.168.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.