ЖДҮ-чин ч гэсэн ХҮН ЧАНАРТАЙ Б.Батзориг шиг улстөрч МАН-д дахиад байна уу...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-04-16

МАН-ынхан хойтон 100 жилийн ойгоо “нүсэр тэмдэглэнэ”. Хүссэн ч, эс хүссэн ч Монголчууд бүгд баяр хүргэнэ. Алдахдаа алдаж, онохдоо онож байсан ч МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ бий болгоход улстөрийн хүчний хувьд чухал үүрэг гүйцэтгэсэн.

100 настай хүний залуу насанд алдаа оноо байдаг. Яг л түүн шиг. МАН-ынхан одоо ч алдаа гаргасаар байна. Төрийн эрхийг хууль бусаар худалдаж авахыг завдсан гэх хэрэг, иргэдийн боломжийг хулгайлж, ЖДҮ-гээс бага хүүтэй урт хугацаатай зээл авсан, хүн амины, зодооны, хүчингийн гэх мэт ХАР ТОЛБО БОЛОХ  ХЭРГҮҮД олон бүртгэгдсэн.

Мэдээж буруутай нь буруугаа хүлээгээд, буруугүй нь тэгэсгээд өнгөрч байна. МАН-ынхан дотор Б.Батзориг шиг “ШИЙРТЭЙ ЭР” харин алга. Тэрбээр бүх гэм буруугаа хүлээж хуулийн өмнө хариуцлага хүлээхэд ч бэлэн нэгэн болчихсон.

Одоогийн эрх баригчдаас түүн шиг бусдынхаа үйлдсэн гэмт хэргийг өөртөө нааж, бусдадаа болож үлдээгээд өөрийгөө золиослох хүн хэд бол. У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдын сэнтийд заларсан нь нь түүний АЛДАА байсан ч байж болох юм.

Монголчуудын хүнсний аюулгүй байдлыг хангах үндсэн зорилготой тус яамны бөөрөнд  Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг наасан нь ч бас юув... Энэ сангийн хуучин дүрмээр сайд нь гарын үсэг зурж зээл олгодог хуультай байсан гээд бүх зүйл цаанаасаа л Б.Батжаргалын эсрэг байсан мэт. Гэхдээ хулгайг хэн ч хийж чадна л даа. Ялангуяа өөрт ашигтай хулгайг. Гол нь баригдахгүй байх нь чухал. Тийм учраас хажууд байгаа бүх хүнээ гомдоох ёсгүй. Бүгдэд хүртээхийн тулд ахиухан хусах нь чухал. Нэг удаа авчихсан бол дахиад авах хүсэл ИХ МӨНГӨНД төрдөг л байх.

Ийм байдлаар явсан байх. Тэр буруугүй л дээ... Яг ачир дээрээ хувь заяа нь л түүнийг ийм “хэрэгтэн болгочихсон” Түүнийг ЖДҮ сангаас их хэмжээний мөнгөн дүнтэй зээл олгоход нэгдүгээрт албан тушаал нь, хоёр дугаарт намын нөхөд нь нөлөөлсөн. Үндсэндээ бусдын шахалтаар “баахан зээл” олгочихоод хожимоо өөрөө түүнийхээ горыг амсаж яваа азгүй улстөрч.

Гэхдээ түүнд ХҮН ЧАНАР  байна. ЖДҮ-гээс зээл авсан нь илчлэгдэж улмаар шүүхийн зарлан дуудахтай, бүтэн нойртой хонож ч чадахгүй байх үе түүнд байсан л байх. Гэвч эр хүний “ноён нуруу”-гаар дааж явна. Харин ангийн нөхөд болох Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан зэрэг нөхөд нь “уйлж, майлж” байгаа сурагтай.

УИХ-ын бусад гишүүд, нэг танхимын нөхөд нь түүнийг бүлтэлцтэл шахаагүй бол тэрбээр өнөөдөр ийм хүлцэнгүй номхон болохгүй байсан.

 “Ээжээсээ, ард түмнээсээ уучлал гуйж байна” хэмээн толгой мэхийж байсан тэрбээр удахгүй төрийнхөө сүлдэнд залбарич, тугандаа мөргөөд улстөрийг бүр мөсөн орхих нь. Учир нь түүний хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөх өргөдлийг нь хэлэлцэн дэмжиж байна...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.163.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.