Б.Болдсайхан: Коронавирусийн халдвар МОНГОЛЧУУДАД тархсан байж болзошгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-17

Коронавирусийн халдвар авснаас 2-3 долоо хоногийн хугацаанд хүний дархлааны системд тус вирусийн эсрэг тэмцдэг тусгай уургууд бий болдог. Манайд ашиглаж байгаа JTM оношлуур нь вирус байгаа гэдгийг бус, биед нь халдвар ороод, дархлааны системийн эсрэг биет бий болгосон уу гэдгийг үздэг. Гэхдээ 100 хувь оношилдог оношлуур гэж хаана ч байхгүй. Эерэг гарсан 88 настай иргэн нь хавдартай, хоёр дахь удаагаа хүнд хэлбэрийн хатгаа тусч, эдгэрэхгүй удсан учраас хоёр удаа шинжилж үзэхэд шинжилгээний хариу эерэг гарсан. Эерэг гарна гэдэг нь вирус байна гэсэн үг биш.

 халдварын голомтоос ирсэн монголчууд яагаад зүгээр байна вэ гэдгийг таамаглаад үзэхэд коронавирусийн халдвар авч эдгэрээд дархлааны эсрэг биет нь үлдчихсэн байх магадлал өндөр байгаа юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн 30 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. Гэхдээ энэ нь гурван сая хүний дотор 30 байна гэсэн үг биш. Зөвхөн PCR-аар оношилгоо хийсэн 3000 хүн дотор л 30 байна гэсэн үг.

Энэ нь гурван сая хүнд халдвар огт байхгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Монгол Улсын одоогийн эдийн засаг болон техник технологи эмч нарын хүрэлцээ нөхцөл байдлыг харахад гурван сая хүн бүрт PCR-ийн шинжилгээ хийж чадахгүй. Өвөл хүндээр ханиад хүрч хүндэрсэн хүмүүс түргэн оношлуураар үзүүлээд, биед нь эсрэг биет төрсөн эсэхийг оношлуулах нь зөв. Хатуухан хэлэхэд дэлхий дахинд эмч нар коронавирусийг эмчлээд байгаа юм биш. Эмч нар болзошгүй хүндрэлээс сэргийлж, тухайн хүн амьсгалын дутагдалд орсон бол аппаратад холбож, хүндрээд бактерийн хатгалгаа болох юм бол антибиотикоор эмчилж байгаа. Эцсийн эцэст коронавирусийг дийлээд байгаа ганц зүйл нь хүний өөрийнх нь дархлаа юм. Коронавирусийг утсгах, эдгээх вакцин эм бэлдмэл гараагүй. Бараг гарах ч  боломжгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.123.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.