Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ
-Өчигдрийн байдлаар ХӨСҮТ болон улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 84 хүний шинжилгээнээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ажилласан эмч нар, тээврийн 44 жолооч, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүнээс илрээгүй. ОХУ-аас ирсэн 11 хүнээс 10 хүнээс илрээгүй. Монгол Улсын хэмжээнд батлагдсан 31 дэх тохиолдол бүртгэгдлээ. . "Амар" зочид буудлаас батлагдсан дахин нэг тохиолдол нь ОХУ-аас ирсэн оюутан. Дархан-Уул аймагт тусгаарлагдах хугацаанд батлагдсан иргэний ойрын хавьтлын 30 хүний дотроос илэрсэн. Бидний хувьд тархвар зүйн судалгаа хийж, клиникийн шинж тэмдэгтэй уялдуулан лабораторийн шинжилгээгээр баталсны үр дүнд дахин эцсийн дүн гаргадаг. Шинэ вирус учраас эмчлэгдсэн таван иргэн дахин халдварлана, халдварлахгүй гэж хэлж чадахгүй.
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16