БНСУ цар тахлын үед сонгуулиа явуулсан анхны улс боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-17

 Өчигдөр БНСУ-д парламентийн сонгууль болж өнгөрлөө. Ингэснээр БНСУ коронавирусийн цар тахлын үед сонгуулиа явуулсан анхны улс боллоо. Өмнөх эрх баригч Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд дахин ялалт байгуулсаныг урьдчилсан дүн харууллаа. Урьдчилсан дүнгээр Үндэсний Ассемблейн 300 гишүүнийг сонгох сонгуульд Ардчилсан нам 253 тойргийн 163-ыг авсан гэж Үндэсний сонгуулийн хороо мэдээлжээ. Эцсийн дүн үдээс хойш гарна. Гол сөрөг хүчин Нэгдсэн ирээдүй нам 84 тойрогт ялалт байгуулжээ. 

Эрх баригч нам коронавирусийн цар тахлын өмнө муу ажиллаж байсан ч цар тахлын үед сайн ажиллаж, зохистой арга хэмжээг авч байгаа учир тус нам урьдчилсан дүнгээр ялалт байгуулсанд сонгогчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Эх сурвалж: Korea times

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.