Миний бие Оросын холбооны улсын Калининград хотод сурдаг оюутан. 11-нд Хиагт-Алтанбулагаар хил давж орж ирсэн. Доошоо яаж хил давж орж ирсэн түүх байгаа тул нуршуу санагдвал алгасаад анхаарлын тэмдэгтэй хэсгийг уншаарай! Бас цааш нь шэйр хийгээд хүмүүст уншуулаарай
3 сарын 15нд оросод их сургууль маань алсын зайн сургалтанд 2 долоо хоног шилжсэн. Тэр үедээ 2 долоо хоноод буцаад хичээл орно л гэж бодож байсан. Иймд 3.28-с өмнө хил гарч амжаагүй. Сургуулиа хаяад ирвэл мэдээж хөөгдөх, улирах аюултай тул оюутнууд тийм амар дур мэдэж гэртээ харьж чадахгүй сургуулийнхаа л ая талыг хардаг. Ингээд 2 долоо хоногийн дараа Путин зарлиг гаргаж "режим самоизоляции" эхэлсэн. Энэ үеэс сургуулийн проректор, менежер гээд бүгд рүү нь бичиж харих зөвшөөрөл авсан. Манай сургуулийн хувьд нааштай хандаж, хүнд цаг үеийг гэр бүлтэйгээ өнгөрөөх хүсэлтэй оюутнуудаа дэмжихээ илэрхийлсэн. Ингээд Орос дахь Монголын консулын газруудад овог нэр, карантины мөнгөө явуулаад зөвшөөрөл хүссэн. Азаар 11-нд гарах боломж бүрдэж миний хувьд 8-нд Калининград-Москва-Эрхүүги
Ингээд 11-ний шөнө намайг гаргаж авсан. Тэгээд цааш консулын машинаар Хиагт хүрсэн. Консулуудтайгаа замдаа ярихад 3 хоног нойргүй явж байна гэж байсан. Замдаа иргэддээ санаа зовоод л... Тэр нь ийм асуудалтай, энэ нь ийм өвчтэй гээд л үнэхээр сэтгэлээсээ ажилладаг юм байна лээ... Оросын талаас байнга консул Тамир ах руу залгана. Замд бидний зогссон газар бүр Оросын талаас ариутгал хийж байсан. Ингээд нэг юм Хиагт орж хил давсан. Хил дээр хүйтэнд удаан зогсоод оюутнууд бол бас л тийм ч амар явж ирээгүй. Алтанбулагаас шууд карантинлах байрууд руу нь автобус, вагоноор авч явсан/ачаа энэ тэрийг нь ариутгаад/. Мөн вагонд байхад маск, гар ариутгагч, бээлий тарааж өгсөн. Хэнтэй ч уулзуулахгүй шууд карантинласан.
Би ер нь барагтай бол пост энэ тэр бичдэггүй. Гэхдээ өчигдөр, өнөөдөр цацагдсан мэдээний доорх сэтгэгдлүүдийг уншаад үнэхээр эмзэглэсэн учраас бичлээ. Хэдэн хариуцлагагүй нөхөд авчирч биднийг аюулд орууллаа гээд байгаа хүмүүст хэлэхэд бүгд маск, бээлийгээ зүүгээд л, гараа ариутгаад л бүх хамгаалж болох аргаараа хамгаалаад л ирсэн. Таны үр хүүхэд, дүү, хамаатан садан чинь гадаадад хүнд нөхцөлд байвал ингэж хэлж чадах юм уу? Та бүхний хэнтэй ч хавьтуулалгүй карантинласан тул ЦУХАЛДУУ МОНГОЛ ХҮН ТА БИЕЭ БАРИНА УУ! Өвчин импортлоогүй ээ! Улс эх орныхоо төлөө харьд сурч байгаа ирээдүйн боловсон хүчин, иргэдээ л татаж байна! САЙД ДАРГЫН ХҮҮХДҮҮД ИРЭЭД БАЙГАА ЮМ БАЙХГҮЙ! БОР ЗҮРХЭЭРЭЭ ЭНГИЙН АРДЫН ХҮҮХДҮҮД Л ИРЖ БАЙНА! Эртхэн ирэхгүй энэ тэр гээд байгаа хүмүүст ОДОО Ч СУРГУУЛИАС НЬ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА учраас ирж чадахгүй байгаа зөндөө хүүхдүүд байгаа. Оросод ASIAN, CORONA энэ тэрээрээ дуудуулаад л арай гэж гэртээ ирэхэд нь бас л ӨВЧИН ИРЛЭЭ ГЭХ БАЙСАН ЮМ УУ? Хэн ч өвдөх гэж өвдөж, хэн нэгэнд халдаах гэж нутгаа зориогүй шүү дээ. Өөрсдөө ч мэдээгүй л байх. Миний хувьд Эрхүүд карантинд байхдаа шинжилгээ хийлгэхэд сөрөг гарсан, энд ч одоогийн байдлаар тайван байна. Мөн энэ боломжийг ашиглаад бид бүхний төлөө нойр хоолгүй ажиллаж байгаа элчин, эмнэлгийн байгууллага, цэрэг цагдаагийн бүх ажилчидад чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.
Анхаарал тавьж уншсанд баярлалаа
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16