Ой хээрийн түймрийн улмаас 150.4 га ой, 17.7 мянган га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 75,2 сая төгрөгийн хохирол учрав
Үйл явдал
/
2020-04-18
Он гарсаар Дорнод аймгийн 10 сумын нутагт 13 удаагийн ой хээрийн түймэр гарсныг Онцгой байдлын газрын 155 алба хаагч, 13 тээврийн хэрэгсэл, Хилийн цэргийн 39 алба хаагч, орон нутгаас 460 хүн, 68 техник, нийт 615 хүн, 81 тээврийн хэрэгсэлтэй ажиллаж бүрэн унтраагаад байна.

Ой хээрийн түймрийн улмаас урьдчилсан байдлаар 150.4 га ой, 17.7 мянган га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 75,2 сая төгрөгийн хохирол учраад байна. Түймэр гарсан шалтгаан нөхцөл нь ОХУ-аас хил давж орж ирсэн хээрийн түймэр 5 удаа, Малчин өрхийн ил задгай асгасан үнс нурмаас 4 удаа, гагнуурын оч хаяснаас 1 удаа, Харин Баян-Уул, Матад, Баянтүмэн суманд гарсан хээрийн түймрийн хохирол, унтраахад гарсан шууд зардал, эзэн холбогдогчийг тогтоохоор цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, чүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.200.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.