А.Гансүх: Тусгаар улсын ЗАСГИЙН ГАЗАР ийм заалтыг зөвшөөрөх үү
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-18

Монгол улсын сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хуралдаан болж дахин хойшлов. Тэрбээр шүүхийн байгууллагын гадна сэтгүүлчдэд яриа өгөхдөө УИХ, ЗГ-р баталсан зүйлийг хэрэгжүүлсэнийхээ төлөө би яллагдаж болж байгаа. Энэ хэргийг шалгах хүрээнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга асан З.Энхболд, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нараас мэдүүлэг авах хэрэгтэй гэсэн юм. Түүний энэ ярианы хариуд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх дараах тайлбарыг хийжээ. Тэрбээр 

Тавантолгойн ордыг ашиглах 4 өөр хөрөнгө оруулалтын гэрээ. Он сарыг нь хараарай. Аль нь үнэн гэрээ вэ? 2015/2/12 гэрээ нь гадаад харилцааны яам, хууль зүйн яамнаас санал авахаар хүргүүлсэн гэрээ, 2015/4/6 гэрээ нь гарын үсэг зурах өдрийн гэрээ, 2015/4/17 болон 4/23 өдрийн 2 гэрээ нь УИХ-д ар араас нь өргөн мэдүүлсэн гэрээ....

Taвантолгойн ордыг ашиглах гадаадын хөрөнгө оруулагчийн Монгол Улсад тавьж гэрээнд тусгасан шаардлага. 23.9 (g) заалтыг харна уу. Хэрэв Монгол Улс үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, нийтийн эрх ашгийг хамгаалж гэрээг цуцалбал гэрээ зөрчсөн гэж үзнэ. Тусгаар улсын Засгийн газар ийм заалтыг зөвшөөрч гадны нэг компанийн өмнө үүрэг хүлээх үү? Ийм гэрээг монгол хүн зөвшөөрөх үү?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.75.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.