Цахим хурал зохион байгуулж, шагнал гардууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-18

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Боловсролын хэлтэстэй хамтарсан цахим хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрүүл мэнд-2020” хөтөлбөрийн хүрээнд Засаг даргын 2019 оны “Цэргийн насны залуучуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг сайжруулах болзолт уралдаан зохион байгуулах тухай” А/16 дугаар захирамжийн хэрэгжилтийг танилцуулж, мэдээлэл өглөө. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ой, Чөлөөлөх дайны 75 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан “Цэрэг эрсийн 99 жилийн түүх” сэдэвт зохион бичлэгийн, ахлах, дунд, бага ангийн сурагчдын дунд зарласан “Баатарлаг эрсийн мөнхийн гавьяа” сэдэвт гар зургийн уралдаанд сургууль, хүүхдүүдийн оролцооны талаар мэдээлэл өгсөн юм.

Энэхүү уралдаануудад амжилттай оролцсон сургууль, хүүхдүүдийн шагналыг дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга, цэрэг татлагын товчооны дарга Б.Цэрэн нар гардуулж баяр хүргэлээ.

Зохион бичлэгийн уралдаанд 60 сурагч оролцсноос

– 1 дүгээр байранд 5 дугаар сургуулийн 11д ангийн сурагч Б. Уянга,
– 2 дугаар байранд 5 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Б.Мөнхжин,
– 2 дугаар байранд 23 дугаар сургуулийн 11д ангийн сурагч У.Ану-Үжин,
– 3 дугаар байранд Олонлог Эгзэ сургуулийн 12 а ангийн сурагч Н.Анужин,
– 3 дугаар байранд 24 дүгээр сургуулийн 11г ангийн сурагч Б.Энхсаруул,

Гар зургийн уралдаанд 26 бүтээл ирүүлсэнээс:
– 1 дүгээр байранд 24 дүгээр сургуулийн 9е ангийн сурагч П.Хүслэнбат
– 2 дугаар байранд 24 дүгээр сургуулийн 9д ангийн сурагч А.Маралжин
– 2 дугаар байранд 5 дугаар сургуулийн 9д ангийн сурагч Д.Оюу-Эрдэнэ
– 3 дугаар байранд 24 дүгээр сургуулийн 4ж ангийн сурагч Б.Амин-Үжин
– 3 дугаар байранд 24 дүгээр сургуулийн 5б ангийн сурагч Г.Нандин-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

Мөн сургуулийн ахлах ангийн сурагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, хүүхэд, залуучуудын ар гэртэй холбоо тогтоож, эмчийн хяналтад авах, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг бусад байгууллагуудтай хамтарч зохион байгуулах, эрүүл мэндийн төвтэйгээ хамтарч ажилласан байдал зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж ерөнхий боловсролын Б.Болортуяа захиралтай 117 дугаар, Х.Батболд захиралтай 37 дугаар, Г.Цолмон захиралтай 57 дугаар сургуулиуд болзолт уралдаанд шалгарсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.119.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.