Хэрлэн сумын 11 багийн хэсгийн ахлагч нарт сар бүр мэдээлэл холбоо, унааны зардал олгохоор боллоо
Үйл явдал
/
2020-04-18

Аймгийн засаг даргын санаачлагаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр-2”-ын хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 багийн 144 хэсгийн ахлагч нарт сар бүр урамшуулал олгох хамтран ажиллах гэрээг цахимаар байгууллаа.

 

 

Хэсгийн ахлагч нар багийн ажлын албаны хүч хүрэлцээгүй байгаа хүн амын төвлөрөл ихтэй аймгийн төвийн иргэд, аж ахуй нэгж ,байгууллагад хууль, тогтоомж, орон нутгийн бодлого шийдвэрийг хүргэх, мэдээлэх, багийн үйл ажиллагаа дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хүлээдэг юм.

Тус чиг үүргийг гүйцэтгэхэд шаардагдах холбоо мэдээлэл, унааны зардлыг ийнхүү олгохоор боллоо.

 

     

 

Аймгийн засаг дарга М.Бадамсүрэн багийн хэсгийн ахлагч нарт хэлсэн үгэндээ: “Энэ жил газрын тос, уул уурхайгаас орон нутгийн төсөвт нийлээдгүй хөрөнгө оруулалт хийгдэж байгаа учир удаан яригдсан хэсгийн ахлагч нарт олгох холбоо, мэдээлэл унааны зардлын санхүүжилт батлагдаад байна. Цаашид тухайн жилийнхээ инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх нь төрийн нэг бодлого юм. Аливаа АЖЛЫГ ЭХЭЛНЭ гэдэг тус ажлын 50 хувийг нугалж байна гэсэн үг” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.173.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.