Дорнод аймагт НӨӨЦИЙН МАХ өнөөдрөөс худалдаанд гарч эхэллээ
Үйл явдал
/
2020-04-18
Жил бүрийн хавар зах зээлд махны нийлүүлэлт багасаж хомсдол үүсдэг.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн "Шүр" "Онон" захын махны лангууд дээр Үхрийн мах 12000-13000 төг/кг, Хонины мах-9000-10000 төг/кг, Адууны мах 9500-10000 төг/кг ханштай байгаа юм.

Өнгөрсөн 7 хоногт Иргэдээс ирүүлсэн саналын дагуу аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн аймагт махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл “Хаан хүнс групп” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбар, “Хөвчийн талын баялаг” ХХК, “Талын таван өндөр трейд” ХХК, “Вайт групп” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж нөөцийн мах зах зээлд хямд үнээр нийлүүлэн хамтран ажиллах боломж байгаа эсэх талаар санал солилцсон бөгөөд аж ахуй нэгжүүд нөөцөлсөн махаа худалдаанд гаргах боломжтой гэдгээ хэлсэн.

Уулзалтаас үр дүн гарч компаниуд 2020 оны 04-р сарын 17-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн худалдаанд гаргаж эхэллээ.

 

Бэлтгэж, нөөцөлсөн:

  • Үхрийн мах 8000-9500 төг/кг,
  • Адууны мах 7200 төг/кг,
  • Хонины мах 7800 төг/кг,
  • Ямааны ястай мах 6800-7000 төг/кг-ийн үнээр худалдан борлуулна.

Нөөцийн мах худалдаалах байршил, цэгийг дараах хүснэгтээс харна уу?

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.190.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.