ЭМЯ: Гадаад улсад амьдарч буй 13 монгол хүн коронавирусийн халдвар авчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-19

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн улс орнуудад буй монгол иргэдэд зөвлөгөө өгч, харилцан ажиллаж байна. Нэгдүгээр сарын 30-наас хойш Эрүүл мэндийн яамнаас 323002 утсыг 24 цагаар ажиллуулж, мэргэжлийн эмч нар зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Энэ хугацаанд дэлхийн 17 улсаас 96 монгол хүн холбогдож зөвлөгөө авсан. Ирланд улсад 4, ОХУ-д 3, Шведэд 2, Швейцарт 2, БНСУ-д 2 монгол хүний лабораторийн шинжилгээ хариу эерэг буюу халдвартай гарсан. Эдгээр иргэд маань бүгд гэртээ тусгаарлагдаж байна.   Дээрх утсанд холбогдож ямар хоол хүнс хэрэглэх, гэртээ хэрхэн ариутгал хийх зэрэг зөвлөгөө мэдээлэл авч байна" гэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.24.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.