АХМАДУУДЫН ХАНДИВЫГ ӨНӨӨДӨР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Д.БАТСАЙХАНД ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Үйл явдал
/
2020-04-16

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хаваржилтын хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ оруулах зорилгоор ахмадууд “Хандивын аян” өрнүүлж, тэдний чин сэтгэлийн өргөлийг өнөөдөр аймгийн Ахмадын хорооны дарга Т.Пүрэвжаргал Завхан аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Батсайханд гардуулан өглөө. Хандивын аянд 18 сумын 1111 ахмад идэвхтэй оролцож, 7.924.000 төгрөгийн хандив цугларснаас аймгийн Онцгой комисст 2.600.000 төгрөг, сумын Онцгой комисс болон Эрүүл мэндийн төвд 2.415.000 төгрөг, ХӨСҮТ-д 600 мянган төгрөг, 2.309.000 төгрөгийн үнэ бүхий эд материалыг тус тус хандивлалаа.

Хандивласан мөнгөн хөрөнгө:

“Баян-Айраг эксплорэйшин” ХХК 15800.0 мянган төгрөг
Төрийн банк 1100.0 мянган төгрөг
Хаан банк 1000.0 мянган төгрөг
Туна далай ХХК 3000.0 мянган төгрөг
Уулс дөл ХХК 1000.0 мянган төгрөг
Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК-ийн ажилчид 2405.6 мянган төгрөг
7. Шүүхийн тамгын газар 1480.0 мянган төгрөг

8. Доной нисэх буудал 1000.0 мянган төгрөг

9. “Тотал дистрибюшин” ХХК-ийн Завхан салбар 1000.0 мянгөн төгрөгийн шатахууны эрх

 

Та бүхний өргөлийг аймгийн Онцгой байдлын газрын дансанд төвлөрүүлж, Аймгийн онцгой комиссын 31 гишүүний шийдвэрээр Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж авч өгөх, хаваржилт хүндэрсэн сумдад тусламж үзүүлэх, онцгой байдлын техникийн бэлэн байдлыг хангах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулж байна.

 

Завхан аймагт хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн, шинэ төрлийн коронавирусийн халдвартай /COVID-19/ холбогдуулан сэтгэлийн дэм болгож Аймгийн онцгой комисст хандив өргөсөн аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн, хамт олонд талархал илэрхийлье.

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Д.БАТСАЙХАН

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.144.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.