Ахмад дайчин Я.Өсөх-д Аугаа их Эх орны дайны Ялалтын 75 жилийн ойн баярын медаль гардуулав
Үйл явдал
/
2020-04-21

1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Я.Өсөх гуайд ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар “Аугаа их Эх орны дайны Ялалтын 75 жилийн ойн баярын медаль" гардууллаа.

Шагнал гардуулах арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч, Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг зохион байгуулах комиссын дарга Ш.Ёл, Ахмад дайчин Я.Өсөх, Дорнод аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер Б.Гансүх, Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны 1 дүгээр нарын бичгийн дарга Джеваков Мергень Владимирович нар оролцлоо.
Шагналыг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Джеваков Мергень Владримирович ирж гардуулсан юм. Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдаас улсын хэмжээнд 42 ахмад дайчин амьд сэрүүн энх тунх амьдарч байгаагийн нэг нь Я.Өсөх ажээ. Тэрээр 1942 онд цэргийн албан татагдаж чөлөөлөх дайнд оролцсон юм. Тэрээр өдгөө 96 настай. Чойбалсан хотноо Хэрлэн сумын 2 дугаар багт энх тунх амьдарч байна. 1945 оны Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрс оролцож байжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.204.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.