Хөгжлийн банк САНГИЙН ЯАМНЫХНЫ МЭДЭЛД шилжлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-21

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Н.Мөнхсүхийг томилсон байна. Мөн тус банкны Төлөөлөн Удирдах зөвлөл /ТУЗ/-ийн даргаар С.Наранцогтыг томилох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнайг чөлөөлөн сул гишүүн болгож, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг түүний оронд томилсон. Сангийн яамны Төрийн сангийн газрын Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Мөнхсүхийг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Засгийн газраас ЗГХЭГ-ын харьяанд байсан Хөгжлийн банкийг Сангийн яам руу шилжүүлэх тогтоолыг баталж, ийнхүү удирдлагын бүтцийг нь шинэчилсэн байна. Мөн тус банкны Гүйцэтгэх захирлаар Т.Амартүвшин ажиллаж байгаад оны өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бол тус банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг чөлөөлж, хуулийн байгууллага шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.142.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.