Баянзүрх дүүргийн оюутнуудын дунд “LEAD STEP BY STEP” ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРийг хэрэгжүүлж эхэллээ
Үйл явдал
/
2020-04-21

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газраас Баянзүрх дүүрэгт байрладаг нийт их, дээд сургуулийн 1-4 дүгээр курсийн оюутнуудын дунд “LEAD STEP BY STEP” оюутны хөгжлийн төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Учир нь Баянзүрх дүүргийн нийт хүн амын 64.2 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Иймээс дээрх хөтөлбөрийг их, дээд сургуульд сурдаг 100 шилдэг оюутнуудыг хамруулан хэрэгжүүлэх бөгөөд ингэхдээ нийгэмд соёлыг түгээх, эерэг өөрчлөлт, зөв хандлага бүхий иргэдийг бэлтгэх зорилготой юм.

Энэ хөтөлбөр нь дөрвөн үе шатаас бүрдэнэ. Нэгдүгээрт хөтөлбөрийг зарлах, бүртгэх, хөтөлбөрт оролцогчдыг шалгаруулах, хоёрдугаарт шалгарсан 50 оюутанд зориулсан хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, гуравдугаарт төсөл хэрэгжүүлэх, дөрөвдүгээрт “Оюунлаг клуб”-ыг байгуулах юм.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр шилдэг 50 оюутан нь хувь хүний ур чадвар, цаг үетэй холбоотой техник, технологийн мэдлэг, амьдрах зөв хэвшилд суралцах болон төсөл бичих, хэрэгжүүлэх чадварт сургахаас гадна багаар ажиллах чадварт суралцсан байх юм. Тодруулбал, оюутан залуус дэлхийн тэргүүлэгч орнуудын хөгжилд өрсөлдөхүйц, эрдэмтдийн гаргасан судалгаанд анализ хийх, техникийн хурдтай хөгжилд зэрэгцэж, түүнийг ашиглах, дэлхийн хэлээр ярьж, мэргэжлийн хэмжээнд илтгэл хэлэлцүүлэх, цаашлаад хөтөлбөрт хамрагдсан оюутнууд ажил олгогчидод гологдохгүй мэргэжилтэн болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.158.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.