“ЗӨВ ЭРЧҮҮДИЙН ОРОН ЗАЙ” ОНЛАЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Үйл явдал
/
2020-04-18

 

Жендерийн үндэсний хороо, Үндэсний статистикийн хорооноос хийсэн “Эрэгтэйчүүдийн суурь судалгаа”-гаар монгол эрэгтэй хүний дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9,67 насаар бага байна гэсэн дүн гарсан. Энэ нь эрэгтэйчүүдийн амьдралын хэв маяг буруу, эрүүл мэндийн үзүүлэлт доогуур, амьдралд хандах хандлага болоод зуршил буруу, хорт зуршлын хэрэглээ өндөр байгаатай холбоотой хэмээн мэргэжилтнүүд хэлдэг.

Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар “Зөв эрчүүд” клбутэй хамтран 15-34 насны эрчүүдэд зөв эр хүн байхыг уриалсан дадлаа өөрчилцгөөе онлайн хөтөлбөрийг зохион байгуулж эхэллээ.

“Зөв эрчүүдийн орон зай” онлайн арга хэмжээний хүрээнд

  • 3 хоног тутамд 1 удаа нийт 10 удаа эрчүүдийн эрүүл мэндийн талаар цуврал LIVE хийх цахим хэлбэрээр олон нийтэд түгээх ,
  • Нийгэмд зөв байх үлгэр жишээ эрчүүд байх чиглэлийн 30 постер хийж түгээх
  • Өдөрт 100 удаа гар дээрээ сунайх уриалга, гүзээг хашраая санаачилга өдөр бүр 3 аас доошгүй удаа эхнэр, хүүхэддээ, гэр бүлдээ, талархлын үг хэлцгээе онлайн челлэнж өрнүүлэх,
  • “Эрчүүд буйдан халаагч биш” пост уриалга, онлайн давалгааг эхлүүлэх,
  • Олны танил хүмүүсээр уриалуулсан агуулга бүхий 3 минутын шторк бэлтгэн цацах, зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм.
  • “Зөв эрчүүдийн орон зай” онлайн хөтөлбөр энэ сарын 10-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 15-нд дуусах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.164.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.