Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр Ирландад 4, ОХУ-д гурван монгол хүн тус тус өвчилжээ. Ирландад өвчилсөн дөрвөн хүн энэ сарын 17-нд давтан шинжилгээ өгсөн байна. Одоогоор шинжилгээний хариугаа хүлээж буй хүмүүс ажил төрлөө хэвийн үргэлжлүүлж байгаа аж. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа аж. Тус эмнэлгийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр, нийт 76 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Үүнд Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүний давтан шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй байна. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээнээс 16 хүний хариу сөрөг гарч, нэг хүний шинжилгээний хариу эерэг гарснаар Монгол Улсад нийт коронавирусийн халдварын тохиолдол 33 боллоо. Давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн иргэн нь Москва-Улаан Үд хүртэл онгоцоор ирж, Улаан-Үдээс Алтанбулагийн боомтоор ирсэн оюутан аж. Тухайн оюутан нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуульд сурч байсан бөгөөд гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ. Түүний сурваг сургуульд халдвар илэрсэн байсан аж. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй хүмүүсээс нэг хүн эдгэсэн. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Хэд, хэдэн хүн уушгины хатгаатай байна. Үүнд эмч нар онцгой анхаарч байна. ХӨСҮТ-д байсан 17 хүний нэгээс коронавирус илэрч, нийт тохиолдол 33 боллоо. Сүүлийн тохиолдол Москвагийн төмөр замын дээд сургуулийн оюутан. Гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.