“ШИНЭ ХОВД” хөгжлийн төслүүд -явц №2
Үйл явдал
/
2020-04-21

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК  

1. Ховд аймаг 3.1 сая, баруун бүс 16.0 сая малтай хэдий ч түүхий эдээ “түүхий чигээр” нь хямд үнээр гадагшаа экспортолж, хонины ноос нь хотондоо, хонины нэхий нь хог дээр хаягдаж, мал, малчдын хөдөлмөр үнэгүйддэг байдал эцэс болно.

2. Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт маань “малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлд тулгуурласан ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК” баригдахаар болж, холбогдох шийдвэрүүд гараад явж байна.

3. 2011 оноос хойш хөөцөлдөж, төсөв хөрөнгийг шийдүүлсэн “МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ”-ийг Б.Бадрал захиралтай “Саруул цамхаг” ХХК барьж гүйцэтгэн, удахгүй ашиглалтанд өгөх гэж байна.

Төслийн явц:

  • Ховд хотод паркийн хэрэгцээнд зориулан 100 га газрыг аймаг орон нутгаас төлөвлөж, ИТХ-ын тогтоол гарсан
  • Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил явагдаж байгаа бөгөөд энэ онд ашиглалтанд орно
  • Паркийн Техник эдийн засгийн үндэслэл болон техник, технологийн түвшний үнэлгээ хийгдэж дууссан
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийгдсэн, нарийвчилсан үнэлгээ хийгдэж байна
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Засгийн газраас Паркийн тусгай зөвшөөрөл авах бэлтгэл ажлууд хийгдэж байна
  • Арьс шир гүн боловсруулах үйлдвэр “Ховд хаан бирж” ХХК, хаягдал яс боловсруулах үйлдвэр “Насны дурсамж хоршоо”, ноос ноолуур угаах үйлдвэр “Гулзатын шил” ХХК, мах боловсруулах үйлдвэр “Монголиан каттл” ХХК болон “Баруун монгол мийт” ХХК, гэрийн мод барилгын модон хийцийн үйлдвэр “Насны үнэр”ХХК, дахин боловсруулах үйлдвэр “Хоногт хас ” ХХК, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр “Арслан бар” ХХК –иас тус тус хамтран ажиллах саналаа ирүүлээд байна.
  • Үйлдвэрлэлийн төслүүд орон нутгийн иргэд, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад нээлттэй бөгөөд төсөл төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын саналаа ирүүлэн хамтран ажиллах боломжтой. Төслийн нэгж: 9909-4974

 

Төслийн үр өгөөж:

✔️Мал аж ахуйн түүхий эдийн нөөцдөө тулгуурласан үйлдвэрүүд баригдана
✔️Малын гаралтай бүх төрлийн түүхий эдийг боловсруулж, үнэ цэнийг өсгөнө
✔️Малчдын хөдөлмөр үнэлэгдэж, орлого нэмэгдэнэ
✔️Паркийг дагасан ЖДҮ, худалдаа, үйлчилгээ хөгжинө
✔️Орон нутагт 750-800 хүний ажлын байр шинээр бий болно
✔️Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ
✔️Орон нутгийн эдийн засгийн чадавхи, иргэдийн амьжиргаа сайжирна

 

Паркийн нутаг дэвсгэрт үйлчлэх хөнгөлөлт, чөлөөлөлт

✔️Барилга, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар-100% чөлөөлнө
✔️Газрын төлбөр- 100% чөлөөлнө
✔️Орлогын албан татвар нийслэлээс 10 дахин бага буюу 1%
✔️Паркийн дэд бүтцийг бий болгоход оруулсан хөрөнгө оруулалтыг татвар ногдох орлогоос хасч тооцно

Төслийн нэгж: 9909-4974
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, БОДЛОГЫН ОРЧИН БҮРДСЭН НЬ:https://bit.ly/2K4HALQ
Шинэ Ховд Сэтгүүл(Хөрөнгө оруулалтын чуулган-2): https://bit.ly/3ex4F8h
ВИДЕО ТАНИЛЦУУЛГА:https://bit.ly/2KmER0o

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.111.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.