Дотоодын ЖДҮ-чдээ дэмжиж Ерөнхийлөгч Х.Баттулга “Exclusive” брэндийн хамгаалалтын хувцсыг авчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-22

МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга ЖДҮ-ийг дэмжих зорилгоор дотооддоо үйлдвэрлэж буй “Exclusive” брэндийн хамгаалалтын хувцсыг авчээ. Тус брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг энэ тухай өөрийн цахим хуудсанд хуваалцсан байна.

“ЖДҮ-ийг хөгжүүлэх маш энгийн… Тэдэнд боломж олгох, тэднийг дэмжих, тэднийг бодлогоор хамгаалахад л ЖДҮ-чид хүчирхэг болж УЛС ОРНЫХОО эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг. МУ-н ерөнхийлөгч Х.Баттулга та олон хүний магнайг хагартал баярлууллаа. баярлалаа танд. 2008 онд МУ анхны олимпийн аваргатай болоход, яг ингэж эх орон, Монгол улсаараа омогшиж байсан юм… Баярласан сэтгэлээ барьж дийлэлгүй лайв хийчихлээ. Хэвлэлийн албанаас нь сая утасдаж байна, та лайв хийчихсэн юмуу гэнэ, зөвшөөрөл авсан уу та гэж байгаа юм шиг санагдлаа ккк…. Талархлаа илэрхийлэхэд хэн нэгнээс асуух шаардлагагүй гэж бодлоо. Эсэргүүцлээ чөлөөтэй илэрхийлдэг хүн сайхан мэдээг түмэнд түгээхэд хэн нэгнээс асуух шаардлагагүй биз дээ найзуудаа тиймээ… Үйлдвэрлэгч та бидний хувьд #монгол ялсан өдөр байлаа. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа бүх хүнд хаялага нь очихын төлөө хичээнгүйлэн ажиллах болно.Бидний энэ амжилт маш олон хүний хичээл зүтгэл оролцоо байсан. Ажилчиддаа , хамтран зүтгэгчиддээ хайртай шүү. Монгол хүн бүрт хайртай шүү. Бид эвтэй байхдаа хүчтэй.”

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.5.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.