400 сая жуулчин чинь ХЭЗЭЭ ИРЭХ ВЭ... Л.Оюун-Эрдэнэ сайдаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-22

 

УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндэсний телевизийнхэнийг дагуулан тусгай сурвалжилга бэлтгэхээр Хэнтий аймагт буюу өөрийн тойрогтоо ажиллажээ.

Очсон шалтгаан нь ердөө Баян-Адарга сумын Онон голын гүүрийн ажилтай танилцах. Онон голын гүүрний барилга угсралт, бетон цутгалтын ажил эд өрнөж байна. Энэ бол түүний тойрогтоо хийж буй томоохон байгуулалтын нэг аж. Тэрбээр ярихдаа “Энэ бол Монголын аялал чуулчлалын циклийн гүүр нь гэж харагдаж байна. Монгол туургатантай холбоотойгоор 400 орчим сая жуулчин ирэх хүчин чадал байна. Мөн Улаанбаатар хоттой холбогдох хөгжлийн гол гүүр нь харагдаж байна” хэмээн ярилаа.

Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж олдог хэмээн эртний үг бий. Жилд хоёр сая жуулчин ч хүлээн авч чадахгүй байгаа манай улсад хэзээ 400 сая жуулчин ирэх юм бол. Хэнтийн Баян-Адарга сум хэдэн онд 400 сая жуулчин хүлээн авч, Л.Оюун-Эрдэнийн бүтээсэн “АНДЛАЛЫН ӨРГӨӨ”-нд очиж, эрхийгээ ханаж, анд барилдах вэ.

Бидний өнөөгийн аялал жуулчлалын нөөц бололцоо ердөө нэг сая жуулчин хүлээн авах боломжтой. 2019 онд 577 мянган жуулчин л хүлээн авсан. 2020 онд нэг саяд хүргэнэ гэсэн зорилтыг салбарын сайд нь онцолжээ. “Монгол Улс 2020 он гэхэд нэг сая гадаад жуулчин хүлээн авах зорилт тавиад байна. Энэ зорилтдоо хүрэхийн тулд бид 2019, 2020 онд 30 орчим хувиар жуулчдынхаа тоог жил бүр шат дараатайгаар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар, жуулчдын тоо 10 орчим хувиар нэмэгдсэн. Зургадугаар сараас эхлэн жуулчдын тоо эрс нэмэгдэж, олон улсын агаарын тээврийн зорчигчдын тоо нэмэгдээд явж байна. Хамгийн гол нь жуулчдын тоог нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлын нэг бол агаарын тээврийн орцны асуудал. Өнгөрсөн жил нэг сая зорчигч урсгал хүлээн авах хүчин чадалтай байсан. Тэгэхээр энэ урсгалыг нэмэхгүйгээр жуулчдын тоог нэмэх боломжгүй юм. Салбар яамнаас Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран агаарын тээврийн орцыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна хэмээн ярьжээ.

Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга та Н.Цэрэнбат сайдаас ядаж тоо баримт асуухгүй дээ... Цээжний бангаар бүхнийг “тууна” гэж байхгүй л дээ... Дамаан тан шиг улс удирдаж яваа залуу сайдад тун халтай юм боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.212.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.