МАХН-д гологдсон О.Баасанхүү АН-д элсэж ҮНЭМЛЭХЭЭ гардаж авахаар боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-23

МАХН-аас албан ёсоор гарч буйгаа зарласан УИХ-ын гишүүн О.Баасанхүү сөрөг хүчинтэй хүчээ нэгтгэхээр болжээ. Өөрөөр хэлбэл түүний хүсэлтийг С.Эрдэнэ дарга зөвшөөрч намдаа авах болсон байна. Тэрбээр өнөөдөр Шонхор таур дахь АН-ын байранд очиж гишүүний үнэмлэхээ гардан авах аж. 

Тэрбээр "Сөрөг хүчнийг хүчтэй болгохын тулд АН-д элсэж байна" хэмээн өөрийн ашиглаладаг алба ёсны цахим хуудастаа нийтэлсэн байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд 2016 оны сонгуульд МАХН-аас Орхон аймагт нэр дэвшиж сонгогдсон залуу улстөрчдийн нэг юм. Түүнийг АН-д 100 сая төгрөгөө тушаасан хэмээн МАН-ын бага хурлын гишүүн Х.Ганхуяг сүржин мэдэгдэл хийсэн. Харин О.Баасанхүү болон С.Эрдэнэ нар тийм зүйл болоогүй гэдгийг илэрхийлсэн. Тэгвэл Х.Ганхуягт гүтгүүлсэн О.Баасанхүү түүнээс 100 сая төгрөг гаргуулж авахаа илэрхийлээд буй билээ... Тэрбээр өмнө нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед АН-ын зөвлөлтэй хамтарч байсан удаатай юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.76.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.