Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө
Үйл явдал
/
2020-04-23

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэн 1-19 дүгээр хороодын Зохион байгуулагч нарт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж холбогдох үүрэг даалгавруудыг өглөө.

Улсын Их Хурлын ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулж сонгуулийн хэсгийн санал авах байр, сонгогчдын нэрийн жагсаалт зэрэг шаардлагатай бэлтгэл ажлыг хангах, хороодын Ажлын албаны бүтэц, ажлын зохион байгуулалт, чиг үүргийг тодотгож албан хаагчдын ажлын сахилга, хариуцлагыг хангаж ажиллах, “Хоггүй хороо” аяныг өрнүүлэн хэрэгжилтийг хангаж ажиллах, олон нийтийн цагдаа нарын ажлыг жигдрүүлэх, цаашид долоо хоног бүрийн даваа гарагт хороодын цахим шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулах зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.

Мөн үеэр дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангаж ажиллах, Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа төрийн үйлчилгээ үзүүлж байгаа албан хаагчдын төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлага, хувцаслалт, цаг ашиглалтыг сайжруулах, ажлын байрны аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.18.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.