#Ажлын тайлан: УИХ гишүүн Н.Учрал
Үйл явдал
/
2020-04-23

Сонгинохайрхан дүүргийн 143 дугаар сургууль өнгөрсөн жил ашиглалтанд орсноор СХД-ийн 23-р хорооны 640 сурагч гэрийнхээ ойролцоо сургуульд хамрагдах боломжтой боллоо.

Уг сургууль ашиглалтанд орохоос өмнө 23-р хорооны хүүхдүүд зэргэлдээх хороод руу багадаа 2-3км газар явж сургуульд хамрагддаг байсан. Энэ нь бага насны хүүхэд зам тээврийн болон гэмт хэрэг зөрчилд өртөх эрсдлийг нэмэгдүүлэхээс гадна зэргэлдээх сургуулиудад сурагчдын хэт ачаалал үүсгэж 3 ээлжээр хичээллэхээс өөр аргагүйд хүргэж байв. 143 дугаар сургууль ашиглалтанд орсноор тэдгээр зэргэлдээх сургуулиудын ачаалал буурахын сацуу шинээр 200 гаруй иргэний ажлын байр бий боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.212.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.