8 дугаар сургуулийн бага ангийн багш, эцэг эх, сурагчид аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
Үйл явдал
/
2020-04-23

 

8 дугаар сургуулийн бага ангийн багш, эцэг эх, сурагчид аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

 

Коронавирус /Covid-19/ -ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.

Өнөөдөр 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн  2-4 дүгээр ангийн 7 бүлгийн багш, эцэг эхчүүд, 256 сурагчид 500.000 мянган төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.

Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн болон гишүүд хүлээн авч талархал илэрхийллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.