Хөдөлмөр эрхлэлтийн дундговь аймгийн зөвлөл хуралдлаа
Үйл явдал
/
2020-04-23

Энэ сарын 21-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн Дундговь аймгийн зөвлөл хуралдаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2019 оны тайлан, үр дүн, 2020 оны төсөв зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тус хурлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хэрэгжүүлэх “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг бүх сумдад нээлттэй зохион байгуулахаар болсон юм.

Мөн “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн малжуулах арга хэмжээг зохион байгуулах болон “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн нийтийг хамарсан ажлыг зохион байгуулах сумдын хуваарийг Хөдөлмөр эрхлэлтийн Дундговь аймгийн зөвлөлийн 01 дүгээр тогтоолоор тус тус баталжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.56.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.