Эрээнцав ОУ-ын боомтод АНХНЫ галт тэрэг ариутгалын пунктыг байгуулна
Үйл явдал
/
2020-04-23

Олон улсын Эрээнцав боомтоор нэвтрэх хүн тээврийг бүрэн зогсоосон хэдий ч экспорт импортоор бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэр хэвийн явагдаж байна. ОХУ, БНХАУ-д COVID-19 халдварын тархалт өндөр байгаа учир халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж, галт тэрэгний ачаа тээврийг бүрэн ариутгах зайлшгүй шаардлага гараад байна.Иймээс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус боомтод мананцаржуулах ариутгалын пункт барьж, энэ сард ашиглалтад оруулахаар боллоо.

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Бадамсүрэн энэ сарын 21-ний өдөр Чулуунхороот сум, Эрээнцав ОУ-ын боомтод ажиллаж, гүйцэтгэгч компанины төлөөлөлтэй уулзан, зарим асуудалд үүрэг чиглэл өгч, галт тэрэг ариутгалын төхөөрөмж байгуулах ажлыг эхлүүллээ.Дорнод аймагт хийгдэж буй энэ ажил анхдагч, үлгэр жишээ болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.42.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.