Онон голын гүүрийн барилгын ажлыг "Гангүүр" ХХК гүйцэтгэж байна
Үйл явдал
/
2020-04-23
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Онон голын 150 у/м, Дадал сумын 238.9 у/м төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажлыг 2019 онд эхлүүлсэн. Тус хоёр гүүрийн барилгын ажлыг “Гангүүр” ХХК гүйцэтгэж байна.

Баян-Адарга сумын нутаг дахь 150 у/м төмөр бетон гүүр: 2020.04.13-20-ны хоорондох долоо хоногийн хугацаанд №1, 2, 3, 4 дүгээр алгаслалын тэгшилгээний үе бетон, урд талын далангийн бетон шат, урд хойд талын дамжих хавтанг цутгасан. Нийт 129 ширхэг тумбэ хийж, хойд талын даланг тэгшилж индүүдсэн. Мөн хойд талын далангийн баруун зүүн өрлөгийг хийж дуусган, урд талын далангийн рисберм бүрэн хийгдэж, хойд талын рисбермийг одоогоор хийж байна.

Дадал сумын нутаг дахь 238.9 у/м төмөр бетон гүүр: Өнгөрсөн 7 хоногт гүүрийн баруун, зүүн гар талын ган хайс будах ажлыг бүрэн дуусгасан. Одоогийн байдлаар ригель, тулгуурын өнгөлгөө, хэв гажилтын заадас, ган хайс будах, дам нуруу болон ригель тулгуур будах ажлуудыг бүрэн хийж дуусгаад байна.

 

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.163.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.