Сэрэмжлүүлэг!
Үйл явдал
/
2020-04-24

-Сүүлийн үед цахим орчинд зарын групп, сайтуудаар дамжуулан иргэдээс төлбөртэй зар сурталчилгаа оруулан садар самуун сурталчлах, охид, эмэгтэйчүүд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдад биеэ үнэлэх мөн сониуч зангаасаа болж энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох тохиолдол гарч байна. Тухайлбал, нэр бүхий 30 гаруй хаалттай цахим групп нээгдэж иргэдээс тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө дансаар авч садар самуун сурталчилсан агуулгатай бичлэг үзүүлэх. Видео дуудлага хийж дуудлагаар биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн утасны дугаарыг өгөх зэрэг цахим орчин дахь далд биеэ үнэлэлт ихэссэн. Мөн садар самууныг сурталчлах, биеэ үнэлэлтийг зохион байгуулах гэмт хэрэг, зөрчил цахим, дижитал хэлбэрт шилжиж байна.

Эдгээр сайт руу амар хялбар аргаар мөнгө олох зорилготой охид, эмэгтэйчүүд “Санхүүгийн туслалцаа авна, өгнө” гэсэн мэдээлэл оруулсны дагуу клиент буюу үйлчлүүлэгч нэрээр гэмт этгээдүүд тэднийг олзлон авч, гар утас, мөнгө, эд зүйлийг нь дээрэмдэж, хохирогчийг аргагүй байдалд оруулж нүцгэн дүрс бичлэгийг нь хийж, тохуурхан даажигнаж, олон нийтийн сүлжээнд байршуулна. Мөн ойр дотно, гэр бүлийн хүмүүст тухайн хийсэн дүрс бичлэгийг үзүүлж биеэ үнэлэгч гэдгийг нь хэлнэ гэх зэргээр амь нас, эрүүл мэнд, нэр хүнд, хувь хүний нууцтай холбоотой эмзэг асуудлаар нь далимдуулан өөрсдийн эрхшээлд оруулсны дараа бусдад хүчээр биеийг нь үнэлүүлэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болгож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.51.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.