У.Хүрэлсүх: ДЭМБ-ын суурин төлөөлөгч "Монгол Улс өнөөдөр диваажин шиг байна" гэж хэлсэн
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-24

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.04.23/ Улсын II эмнэлгийн өргөтгөлийн үйл ажиллагаа болон "Мөнхийн тун" үйлдвэртэй танилцлаа. Дараа нь иргэдэд хандаж дараах үгийг хэллээ. 


  • Засгийн газрын зүгээс цар тахлыг бүрэн хяналтдаа авсан гэж үзэж байгаа.
  • Дэлхийд Коронавирусийн халдвараас бол 2-3000 хүн нас барна гэдэг бол аймшигтай тоо. Монгол ийм нөхөл байдал үүсээгүй нь аз. 
  • Агаар болон газрын тээврийг онцгой анхаарч, хяналтдаа авсан. 
  • Манай Засгийн газар, УОК мэдрэмжтэй сайн ажилласан. 
  • Иргэд ухамсартай, хариуцлагатай байгаад баяртай байгаа.
  • Нөхцөл байдал хүндэрвэл хоёрдугаар эмнэлэгт 280 ор байгаа. Одоогоор 1000 ор бэлэн байна.
  • 300 ортой эмнэлгийг нэн яаралтай ашиглалтад оруулна. Бэлэн байдлын үед 1000 ортой эмнэлэг.
  • Доллар өсөж байгаа учраас эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, гадагшаа явж эмчлүүлэхгүй эх орондоо эмчлэх боломжийг олгоно.
  • Аливаа өвчин зовлонгоос хамгийн сайн хамгаалалт бол урьдчилан сэргийлэх явдал. 
  • Спортоор хичээллэ. Цаг тухайдаа унтаж амарч бай. Чанартай ичлэгтэй хоол ид. Дархлаагаа сайжруул.
  • Архи уувал Ковидоос хамгаалж чадахгүй шүү.  
  • ДЭМБ-ын Суурин төлөөлөгч "Монгол Улс өнөөдөр диваажин шиг байна" гэж хэлсэн байна.
  • Ард иргэдийн ухамсар ч маш сайна. Амны хаалтгүй иргэд алга. Бүгдээрээ ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж байна. 
  • Хоёрдугаар эмнэлгийн өргөтгөлийн явцтай танилцлаа. Улсын хэмжээнд маш сайхан лабораторитай болсон байна. Маш олон шинжилгээг эсийн түвшинд хийх боломжтой болсон байна.
  • Ковид-19-с хамгаалах вакцин гарах хүртэл доод тал нь 1-1,8 жилийн дараа бид хамгаалалтаас гарч, хоёр хөршийн байдлын дараа хорио цээрийн дэглэм суларна.
  • Аль болох хөдөө яв. Эрүүл, саруул бай.
  • Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ч хүнд байгаа. 
  • Би бол Ковид-19-с иргэдээ хамгаалахыг зорьж байгаа.
  • Үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндийн эсрэг ноцтой, худлаа мэдээллийг иргэд зориудаар, сонгуулийн золиос болгож мэдээлэл гаргаж байгаа учраас сошиол мэдээлэлд битгий автаарай. Албаны мэдээлэлдээ л итгэ. 
  • Миний зургийг эвлүүлээд, зохиомол ярилцлага ч гаргасан байна шүү. Мэдээлэлд хүлээцтэй хандаж, ялгаж салгаж сураарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.104.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.