Д.Оюунхорол: Хүүхдүүд гэртээ байгаа учраас МАШ ИХ ИДЭЖ, УУЖ байна. Өрхийн зардал өслөө
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-24

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Амны хаалтгүй иргэдийг 150 мянган төгрөгөөр торгох нь өнөө үед чангадна. Арай багаас буюу 25-30 мянган төгрөгөөс эхлэвэл яасан бэ гэсэн саналтай байна. Хүүхэд сургууль, цэцэрлэгт явж байхдаа үдийн цай, хоол иддэг байсан. Гэтэл хүүхэд гэртээ байхаараа өдөржин идэж уудаг юм байна. Тиймээс гэр бүлийн зардал маш их хэмжээгээр нэмэгдэж байна" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.137.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.