Монгол улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуяг 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийллээ. Тэрбээр хэд хоногийн өмнө "С.Эрдэнэ намайг Ардчилсан намаас хассан гэсэн, зөвлөх нь намайг Ардчилсан намаас явсан гэх юм. Би яваагүй. Тэгснээ АН-аас нэр дэвших нээлттэй гэх юм!!! Хассан хөөсөн бичгээ өгөөрэй" хэмээн мэдэгдэж байсан бол өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 22-нд албан ёсоор бие дааж дэвшихээ мэдэгдсэн юм. 

Намайг Ардчилсан намаас хассан, явсан гээд байхаар нь 2020.04.21-ний дотор намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй. Энэ нь С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө дахин нотоллоо. С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч Та нартайгаа хамтдаа зүтгэнэ ээ" гэжээ.

Саяхан АН-ын генсек болсон Ц.Баатархүүгийн хувьд Ардчилсан хувьсгалыг хамтдаа өрнүүлж, тэмцэж явсан манай намын гаралтай лидер улстөрчид тус тусдаа бус хамтарч, нэгдэж нийлж ялалтад хүрье. Та бүхнийг намдаа эргэн нэгдэхийг урья хэмээн мэдэгдэж байсан ч Н.Алтанхуяг тэдэнтэй тохиролцож чадаагүй бололтой.