Хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Үйл явдал
/
2020-04-25

Хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ногоон бүсийн байгаль хамгаалагч нартай хамтран дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлийг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн билээ.

Мөн хаврын хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалдах нөөцийг ашиглах, зугаалах, аялал зугаалгаар явах болон бусад үйл ажиллагааг гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны хооронд хориглосон байдаг. Иймд иргэд та бүхэн хориглосон хугацаанд ногоон бүсэд аялж зугаалахгүй байхыг анхаарна уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.167.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.